I love my life... | |
Хуурай арисХуурай арьсыг арчлах аргаХуурай арьс бол маш хэцүү нарийн арчилгаа шаарддаг. Хуурай арьсыг тодорхойлоход тийм ч хэцүү биш. Нүүрээ угаасны дараа /ялангуяа савантай усаар/ арьс "таталдах" шинж мэдрэгдэнэ. Нас ахихаар мөн арьс хуурайшихаас гадна амьдралд огцом өөрчлөлт ороход хөдөлмөрийн нөхцөл, хоол тэжээл, нарны гэрэлд хэт дурласнаас, салхинд холцруутсанаас болон голдуу савантай усаар их угааснаас хуурайшдаг. Иймээс хуурай арьсыг байнга савантай усаар угаахаас зайлсхийх хэрэгтэй. Өглөөдөө буцалсан тасалгааны хэмтэй ижил усаар угааж, спирт агуулаагүй чангаруулагч лосьоноор нүүрээ арчина. Дараа нь услаг ихтэй тос нимгэн түрхэж, дээрээс нь тослог тэжээлийн тос түрхэнэ. Оройдоо заавал цэвэрлэгч шингэнээр нүүрээ цэвэрлэж /сүүн шингэн/ тослог тэжээлийн тос түрхэнэ. 7 хоногт 1-2 удаа тэжээл өгөгч маск тавина. Ийм арьсыг арчлахдаа халуун хүйтэн ус, спирттэй лосьон, нарны хурц гэрлээс аль болох зайлсхийх хэрэгтэй. А витамин ихтэй хоол их хэрэглэ. /элэг, загас, өндөгний шар, лууван/ Өдөр бүр нүүрээ цэвэрлэж байгаарай залхуурах хэрэггүй шүү та сайхан харагдъя гэж бодож л байвал өөртөө 20-30 минут л гаргахад хангалттай. Өдөр өнжөөд бигнүүр тавих. Энэ бол бас амархаан. Та нүүрээ цэвэрлээд иллэгэнд зориулсан монгол тоснууд байдаг даа тэрнээс сайхан түрхээд телевиз үзэнгээ нүүрээ илээд суухад хангалттай. Дараа нь цэвэрхэн нүүр гарын алчуураа норгоод хоолныхоо печь-нд хийгээд халаагаад /печь-ээ 1-2 дээр нь тавихад болно/ аваад нүүрэн дээрээ халуун бүлээвтэр бигнүүр тавьж болно. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 23 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудLessonClip&Songs Information Photo Сүүлийн бичлэгүүдMagicMagic Эрчүүдийн харц Гоо Хуурай арис Лүсу ши эху шёу Believe DBSK pic Triangle DBSK Why DBSK DBSK Kiss the rain (гарчиггүй) koko Найзууд |