I love my life... | |
ГооАрьсаа арчлах аргаасГоо сайхан | 2010 / 04 / 02 Хаврын улирал арьсанд их арчилгаа шаарддаг улирал учраас бүсгүйчүүд та бүхэний арьсанд зориулж дараах зөвлөгөөг оруулж байна. 1. Хэрвээ таны арьс тослог бол тослог ихтэй тэжээлийн тосноос аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь тос ихэссэнээс арьсны сүвийг бөглөдөг. Тиймээс өдөрт хоёр удаа зориулалтын тослоггүй шингэн савангаар нүүрээ угааж дараа нь салицилийн, сүүн, жимсний хүчилтэй цэвэрлэгч шингэнээр арчиж заншаарай. Чийгшүүлэгч тос түрхэхээ мартав. Тослог арьстай гээд хүмүүс ихэвчлэн чийгшүүлэгч тосыг хэрэглэдэггүй. Хуурай арьснаас дутуугүй тослог арьсанд ч чийгшил хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь өөрийн арьсанд тохирох тосыг зөв сонгох нь чухал. Арьсаа хэт хуурайшуулвал борооны дараах мөөг адил батга гарах болно гэдгийг анхаарна уу. Цагаан батга хуурайшилтаас үүсдэг. Хэрвээ та ямар арьстайгаа мэдэхгүй байгаа бол мэргэжлийн эмч, гоо сайханчид хандаарай. 2. Үрэвсэлтэй батга гарсан үед дотроо бөмбөлөг агуулсан гүн цэвэрлэгч /скраб/-ийг хэрэглэж болохгүй. Үүний оронд тосон гүн цэвэрлэгчийг хэрэглээрэй. Хар батгатай бол зориулалтын цэвэрлэгч наалт /Vichy, Nivea, T-Zone-ы бүтээгдэхүүнд байдаг/ наах эсвэл эмчилгээний шингэн савангаар цэвэрлэж болно. З. Ихэнхи хүмүүс мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагалгүй батгаа өөрөө шахдаг муу зуршилтай. Хэрвээ үнэхээр идээ нь бултайгаад муухай харагдаад байгаа бол нүүр, гараа сайтар цэвэрлээд зориулалтын хөвөн, сальфеткийг хуруундаа ороож батгаа хоёр талаас нь болгоомжтой шахна. Хамгийн гол нь дутуу, цус гартал нь шахаж болохгүй. Учир нь сорви үүсэх магадлалтай. Шахсаныхаа дараа хатаагч эмтэй цэвэрлэгч шингэнээр арчина. Мөн шахсан зүйлээ хатаахгүйгээр нүүрээ будаж болохгүй. Гэхдээ танд л гэж хэлэхэд өөрөө шахалгүй мэргэжлийн эмч, гоо сайханчид хандахыг зөвлөе. Өөрөө шахсанаас олон муу үр дагавар үүсдэг. 4. Аль болох уурлаж бухимдахгүй байхыг хичээ. Стресс нь бие дэх дааврыг өөрчилж тослог булчирхайн тослогийг нэмэгдүүлж нүүрэнд батга үүсгэдэг. 5. Өдөр тутмын хэрэглээндээ цайр агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй. Учир нь арьсны нөхөн төлжилтөд цайр үр дүнтэй бөгөөд сорвийг ч арилгах шидтэй. Цайр нь элэг, далайн хүнс, үр тарианд ихээр агуулагддаг. 6. Шинэ ургацын ногоо, жимсийг сайн идэж, ус их ууж бай. Ингэснээр та өөрт хэрэгцээтэй амин дэм, чийгийг нөхөж авна.Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 23 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудLessonClip&Songs Information Photo Сүүлийн бичлэгүүдMagicMagic Эрчүүдийн харц Гоо Хуурай арис Лүсу ши эху шёу Believe DBSK pic Triangle DBSK Why DBSK DBSK Kiss the rain (гарчиггүй) koko Найзууд |