I love my life... | |
Эрчүүдийн харцХэрхэн эрчүүдийн харцыг булаах вэ?Гоо сайхан төгс төгөлдөрт тэмүүлэгч эмэгтэйчүүдийн ганц хүслэн нь эсрэг хүйснийхэндээ үзэсгэлэнтэй харагдах явдал юм. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд эрчүүдийг өөртөө татах гэж өчнөөн цаг зав, хүч хөдөлмөрөө зардаг ч ихэнхийнх нь чармайлт талаар өнгөрдөг. Гэсэн ч тэр бүхний нууцыг гаднаас бус өөрөөсөө хайх хэрэгтэй аж, Хэдий гадаад үзэмж их чухал ч эрчүүд эцсийн эцэст бүсгүй хүний доторх “Гэрэл гэгээ" буюу эмэгтэй таны дотоод шинж чанарт илүү ач холбогдол өгдөг гэнэ. Хэдий "биеийг нь төрүүлсэн болохоос ухааныг нь төрүүлээгүй" гэж ярьдаг ч сэтгэл татам эмэгтэй болох эсэх нь бүсгүй танаас өөрөөс тань их хамаардаг. Хамгийн түрүүнд өөртөө итгэлтэй байдал тань таны бусдыг өөртөө татах тэр увьдасны дэвсгэр нь болж өгдөг юм. Чухам энэ чанар дур булаам эмэгтэйлэг харагдуулах дуу хоолой, намба төрх, алхаа гишгээ, биеэ авч явах байдал зэрэг олон шинж чанарын тань хөдөлгөх хүч болдог. Эрчүүдийн талаас илүү хувь үнэтэй сүрчиг, үнэртэй уснаас илүү эмэгтэй хүний өөрийнх нь ориг үнэрт дурлаж түүнд татагдан толгой нь эргэдэг гэнэ. Эр хүн хэн нэгэн бүсгүйтэй ердөө ганц шөнийг өнгөрөөхийг хүсэж буй бол гадаад төрхийг нь илүү анхаарах" нь мэдээж. Харин урт удаан хугацааны дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж буй бол том хөх, өргөн ташаа, урт хөл зэрэг бие эрхтний үнэлэмжүүд даруй хойшоо тавигддаг. Эмэгтэй хүний дуу хоолой эр хүнд соронзон мэт үйлчилдэг. Бүсгүйн дуу нь уянгалаг зөөлөн, басхүү сонсоод л баймаар тийм эгшиглэнт хөгтэй байдаг билээ. Мөн эмэгтэй хүн өөрийнхөө урин тачаангуйг мөн түүнийгээ эрчүүдэд таалагдаж хүсэмжлэгддэг гэдгийг ухаарсан байх хэрэгтэй. Бүсгүйн энэ чанарыг эр хүн байгалийн зөн билгээрээ мэдэрч чаддаг аж. Эсрэг хүйстэндээ эвгүй сэтгэгдэл төрүүлж мэдэх хэтэрхий эрээ цээргүй бус харин үзэмжтэй сайхан хувцаслаж чаддаг байх ёстой. Хувцаслахдаа өнгө загвар зохицол хослолыг сайхан тааруулах нь эмэгтэй таны ур ухааныг нэлээд шаардана. Өөрийн биеийн тодорхой хэсгүүдийг дур хүсэл оргилмоор илбэн таалж чаддаг хүүхнүүдэд эрчүүд татагддаг. Учир нь тэд зөвхөн өөрсдөд нь л зориулж нүцгэн биеийнхээ гоо үзэмжийг харуулж байна гэж ойлгодог бөгөөд ингэхдээ түүний эршүүд зан чанар, бие хааг нь хүсэж байна гэдгээ мэдрүүлж чадвал бүр ч хайлаад өгнө. Бүсгүй таны ярих, алхах, суух чинь бас л харц булаам байх ёстой. Эв дүйгүй инээд хүрэм бус харин нисэж буй мэт алх. Ийм алхааны хоорондын зай нь 7-14 см байдаг. Мөн эмэгтэй хүсээгүй буюу санаандгүй мэт байдлаар эр хүнийг өдөн дуудсан биеийн хөдөлгөөнүүдийг хийх нь бас л урлагт тооцогдоно. Учир битүүлэг харц, битүү утгатай инээмсэглэл гэх зэрэг. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 23 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудLessonClip&Songs Information Photo Сүүлийн бичлэгүүдMagicMagic Эрчүүдийн харц Гоо Хуурай арис Лүсу ши эху шёу Believe DBSK pic Triangle DBSK Why DBSK DBSK Kiss the rain (гарчиггүй) koko Найзууд |